Д.Нямхүү: Франц иргэн 47 хоног эмчилгээ хийлгэсний эцэст эдгэлээ

Д.Нямхүү: Франц иргэн 47 хоног эмчилгээ хийлгэсний эцэст эдгэлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 26-нд Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. 

Мөн ХӨСҮТ-ийн хоёр лабаратори, Дарханы лабараторид нийт 161 хүнд шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчилгээ хийж буй эмнэлгийн 19 ажилтнаас шинжилгээ авсан. Коронавирусийн халдвар илрээгүй. Эмч, сувилагч нарын уушгины зургийг авч хадгалдаг. 14 хоногийн дараа үйлчилгээнээс гарахад шинжилгээ авч хянадаг.

Ажиглах байранд байгаа 130 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Үүний дотор ОХУ-аас ирсэн 48 оюутан бий. Тандалтаар 5 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 15 жолоочоос коронавирусийн халдвар илрээгүй.

Мөн Франц улсын иргэн 47 хоногийн туршид эмчилгээ хийлгэсний эцэст эдгэж эмнэлэгээс гарлаа. Анх ирэхдээ биеийн байдал нь хүнд байсан. Энэ хүнийг эдгээж чадсны хариуг бусад улс манай улсад илгээх байх " гэв.