УОК-ын комисс хуралдаан хойшиллоо

УОК-ын комисс хуралдаан хойшиллоо

 УОК өнөөдөр хуралдах байсан хойшилж маргааш 10:00 цагт хуралдахаар боллоо. 

Хурлаар олон улсын нислэг, галт тэрэг, хилийн боомууд болон 0-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ ажиллах, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон зэрэг хөл хориог сунгах эсэхийг ярилцана гэсэн мэдээлэл байна.

Дэлхий дахинаа тархсан коронавируст халдварын цар тахлын улмаас дээрх газруудад 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл карантин тогтоогоод байгаа билээ.