Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх аравдугаар сард ашиглалтанд оруулна

Шинэ Төв цэвэрлэх байгууламжийг ирэх аравдугаар сард ашиглалтанд оруулна

Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийг энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар болжээ. Ингэхдээ хуучин цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглаж эхэлнэ гэв.

Шинэ цэвэрлэх байгууламж хоногт 25 мянган мкуб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын дагуу цэвэршүүлэх хүчин чадалтай.  Туршилтын ажлыг зургаадугаар сарын сүүлчээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин төслийн анхны усыг өнгөрсөн жил авч туршсан байна.  Тус төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар бөгөөд 249.6 сая ам.долларыг БНХАУ-аас, 13.1 сая ам.долларыг  Монголын талаас санхүүжүүлж буй юм.