Цагдаагийн байгууллагаас "Манай эгч өчигдөр гэрээсээ гарч яваад өнөөдөр шөнө би хүүхдээ алчих шиг боллоо гээд өөрийнхөө судсыг ханасан байдалтай Сонсголонгийн гүүрэн дээр голын хойд талд олдсон” гэсэн мэдээллийг 04-р сарын 08-ны 04:01 цагт хүлээн авчээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад иргэн С /эм.23н/ нь төрсөн охин болох Н /эм.8сартай/-ийн цээжин тус газар 2 удаа хутгалж амь насыг нь хохироож, өөрийн зүүн гарын шуу хэсгийг зүсэж, хэвлий хэсэгтээ 4 удаа хутгалсан байдалтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.