Өсвөр насны хэсэг хүүхдүүд асаалттай автомашин хулгайлжээ

Өсвөр насны хэсэг хүүхдүүд асаалттай автомашин хулгайлжээ

ЦЕГ-аас хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. 2026 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд: • 1,557 орон байрны хулгай, 253 халаасны хулгай, 61 автомашины хулгай, 309 малын хулгай бүртгэгдсэн байна.

Тухайлбал, /2026.03.30/ өдөр төрөх эмнэлгийн гаднаас автомашин хулгайд алдагдсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч шалгахад 13-14 насны өсвөр насны хүүхдүүд эзэмшигч нь асаалттай орхисон автомашиныг хулгайлсан болохыг тогтоосон байна. Улмаар уг тээврийн хэрэгслийг олж, хохирогчид буцаан хүлээлгэн өгчээ.