НӨАТ-ын нэгдүгээр улирлын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

НӨАТ-ын нэгдүгээр улирлын баримтаа өнөөдрийн дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Монголын татварын албанаас 2026 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа өнөөдөр /2026.04.08/ 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг анхаарууллаа.

НӨАТ-ын урамшууллын систем нь иргэдийг худалдан авалтын баримтаа бүртгүүлэх, далд эдийн засгийг бууруулах зорилготой бөгөөд улирал тутамд буцаан олголтыг олгодог. Мөн баримтын мэдээлэл зөрүүтэй, эсвэл бүртгэгдээгүй тохиолдолд тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид хандаж засварлуулахыг зөвлөж байна.