АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Иран Ормузын хоолойг шуурхай, аюулгүй нээх нөхцөлтэй хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээр байгуулсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "АНУ-Иран улсууд хоёр долоо хоногийн гал зогсоох, энэ хугацаанд хэлэлцээр хийх тохиролцоонд хүрчээ. Мөн энэ хугацаанд Ормузын хоолойг бүрэн аюулгүй нээх тохиролцоонд хүрч чадсан учир түүхий нефтийн үнэ бууж эхэлсэн тун сайн мэдээ байна" хэмээн мэдэгджээ.