DAILY NK: Ким Жон Ун Хянсан мужид эмчилгээ хийлгэж байгаа

DAILY NK: Ким Жон Ун Хянсан мужид эмчилгээ хийлгэж байгаа

Дэлхийн хэвлэл мэдээллүүд БНАСАУ-ын удирдагчийг хамгийн сүүлд хаана байсан тухай дөрөвдүгээр сарын 11-нд мэдээлсэн нь анхаарал татахад хүргээд байна.

Үүнээс хойш ямар нэг мэдээллийн хэрэгслүүд, албан ёсны мэдэгдэл, олон нийтийн арга хэмжээнд огт үзэгдээгүй нь  Хойд Солонгосын дээд удирдагч Ким Жон Уны эрүүл мэндийн талаар цуу яриаг дэвэргэсэн гэж хэлж болно.

Түүнийг коронавирусээс айж нуугдсан эсвэл ноцтой гэмтэл, өвчнөөр шаналж байгаа гэсэн таамгаар маргаан үүсээд буй. Хэдийгээр түүний үхлийн талаар албан ёсны мэдэгдэл байхгүй ч #KIMJONGUNDEAD буюу “ КИМ ЖОН УН ҮХСЭН” гэх хаштаг сүүлийн өдрүүдэд цахим орчинд тархах болсон.

Харин өнгөрсөн мягмар гаригт Хойд Солонгосын удирдагчид харьяалагддаг тусгай галт тус улсын амралтын хотод олдсон талаар АНУ-ын Вашингтонд байрладаг Хойд Солонгосын хяналтын төслийнхөн мэдэгдсэн юм. Тэд хиймэл дагуулын тусламжтай ажиглалт хийсэн ба Вонсан хотод  энэ сарын 21, 23-нд Ким Жон Уны ашигладаг галт тэрэг ирсэн талаар мэдээлжээ.

ТЭР ХЭЗЭЭ ХАМГИЙН СҮҮЛД ХАРАГДСАН БЭ?

Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кимийг 4-р сарын 11-нд хуралд оролцсоныг хамгийн сүүлд дамжуулсан.

Дөрвөн хоногийн дараа буюу Ким 4-р сарын 15-нд Хойд Солонгосыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений төрсөн өдөрт оролцсонгүй. Энэ нь маш ховор, гайхмаар тохиолдол гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байсан юм.

Бямба гарагт Солонгосын албан ёсны төв мэдээллийн агентлаг (KCNA) Ким Жон Унд Орос улстай дээд хэмжээний уулзалт хийсний нэг жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Коммунист намын Төв хорооны дарга Владимр Путинээс мэндчилгээ ирүүлсэн тухай мэдээлэв.

ХЭВЛЭЛҮҮД ЮУ ХЭЛЭВ?

Даваа гаригт, Сөүлийн Daily NK сайтад нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан Ким нийслэл Пхеньяны хойд хэсэгт орших Хянсан мужид эмчилгээ хийлгэж байгаа талаар мэдээлжээ. Энэ нь Ким 4-р сарын 12-нд тамхи татах, таргалалт, ядаргаа зэргээс үүдсэн зүрх судасны хүндхэн мэс заслын дараа байсан гэв.

Үүний дараахан CNN агентлаг АНУ-ын өндөр албан тушаалтнууд түүнийг"хүнд аюулд" өртсөн гэж мэдэгдсэнийг "Ройтерс" агентлаг Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжаас иш татан няцаасан юм. Үүний дараачаар "Ройтерс" агентлаг БНХАУ эмнэлэгийн мэргэжилтнүүдээ Хойд Солонгос руу илгээсэн талаар мэдээлсэн.

Баасан гаригт Newsis агентлаг Өмнөд Солонгосын тагнуулын эх сурвалжуудаас иш татан мэдээлэхдээ Кимийг ашигладаг тусгай галт тэрэг Вонсан хотод байсан бол хувийн онгоц нь Пхеньянд үлдсэн гэжээ. Newsis-ийн мэдээлснээр Ким коронавирусээс зугтаж хоргодсон байх магадлалтай гэв.

БУСАД УЛСУУД ЮУ ГЭВ?

Пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кимийг өвдсөн талаар няцааж, тус мэдээллүүдийг “худлаа байх” гэв. Мөн тэрээр Хойд Солонгостой холбоо тогтоосон эсэхээ хэлэхээс татгалзаж, энэ талаар мэдэхгүй гэжээ.

АНУ, түүнчлэн Азийн холбоотнуудаа заналхийлж буй цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс татгалзахыг ятгахын тулд Трамп Кимтэй гурван удаа уулзаад байсан юм.