Жолооны "А" үнэмлэхтэй, 18 нас хүрсэн зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй

Жолооны "А" үнэмлэхтэй, 18 нас хүрсэн зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд мотоцикл, суррон жолоодох эрхийг 18-аас дээш насны хүнд олгохоор зохицуулж, насанд хүрээгүй хүн суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.

MNS4598:2025 стандартад зааснаар суррон нь мотоциклийн ангилалд хамаарч байна. Тиймээс та суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хүсвэл 18 нас хүрсэн байх,А үнэмлэхтэй байх, улсын дугаар, гэрэл дохио зэрэг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын баруун талын эгнээгээр зорчих, хамгаалалтын малгай, хувцас хэрэгслээ бүрэн өмсөх ёстойг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скүүтэр, мопед авч өгсөн бол асран хамгаалагчийг 100 нэгжээр торгох аж.