Форбс сэтгүүл Кэни Уэстийг албан ёсоор тэрбумтан болсныг зарлалаа

Форбс сэтгүүл Кэни Уэстийг албан ёсоор тэрбумтан болсныг зарлалаа

АНУ-ын рэп од Кэни Уэст удаан хугацааны турш өөрийгөө тэрбумтан болсныг хүлээн зөвшөөрүүлэхээр хичээсний эцэст санасандаа хүрлээ.

Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг гаргадаг Форбс сэтгүүл албан ёсоор тэрбумтан гэж нэрлэгдэхийн тулд санхүүгийн тайлангаа бүрэн гаргаж үзүүлэхийг шаардаж байжээ. Тэгвэл олон сар “гуйлгуулсны” эцэст Кэни Уэст тайлангаа бүрдүүлж өгснөөр Форбс сэтгүүл түүний хөрөнгийн хэмжээг $1.3 тэрбум гэж Баасан гарагт зарласан байна.

Одоо 42 настай тэрээр рэп уран бүтээлчээс гадна өөрийн бэлэн хувцасны брэндтэй.  

Уэст нь Адидас компанитай хамтран Yeezy брэндийн пүүз зах зээлд гаргадаг. Энэ бүтээгдэхүүнээс рэп од өнгөрсөн онд $140 гаруй саяын орлого олсон байна. Мөн G.O.O.D дуу бичлэгийн лэйбэлийг нь $90 саяар үнэлжээ. Ингээд нийт хөрөнгийнх нь хэмжээг $1.3 тэрбум гэж тогтоосон байна.

Харин Уэст өөрийгөө $3.3 тэрбумын хөрөнгөтэй гэж үздэг юм. Тэрээр өмнө нь Форбс сэтгүүлд ирүүлсэн захидалдаа “Миний $3.3 тэрбумын хөрөнгийг хэрхэн тоолох аргыг мэддэг хүн Форбс сэтгүүлд алга” гэж гомдоллож байжээ.

Эх сурвалж: CNN