Коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусийн 38 дахь тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн оношлогооны төвүүдэд 209 шинжилгээ хийсэн. Эдгээрт коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 9 сорьцонд хийсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй. Мөн Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 хүний шинжилгээг хийсэн, коронавирус илрээгүй байна.

ХӨСҮТ-д тусгаарласан 30, ажиглах байранд байгаа 137 нийт 167 хүнд давтан шинжилгээ хийснээс 166-д коронавирус илрээгүй.

Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм.

Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 9 болж нэгээр нэмэгдсэн. Франц иргэний биеийн байдал сайн байгаа" гэв.

Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын 38 тохиолдол бүртгэгдэж байна.