Батлан хамгаалах яам урсгал зардлыг хэмнэж, зайлшгүйгээс бусад бүх хурал, зөвлөгөөнийг цахимд шилжүүллээ

Батлан хамгаалах яам урсгал зардлыг хэмнэж, зайлшгүйгээс бусад бүх хурал, зөвлөгөөнийг цахимд шилжүүллээ

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулж, өнгөрсөн хугацаанд БХЯ-ны харьяа газар нэгжүүдэд өгсөн үүрэг даалгаврын биелэлт, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох удирдлагуудын мэдээлэлтэй танилцаж, тодорхой чиглэлд үүрэг өглөө.

Мөн үеэр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хэмнэлтийн бодлогын хүрээнд салбарын хэмжээнд ажлын байрны орон тоог нэмэгдүүлэхгүй байх, шинээр ажилтан авахыг түр хязгаарлах горимд шилжихийг үүрэг болгов.

Түүнчлэн төсвийн урсгал зардлыг хэмнэх зорилгоор хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах хэлбэрт өөрчлөлт оруулж, гадаад болон дотоодын биечлэн уулзах зайлшгүй шаардлагатай уулзалтаас бусад бүх шатны хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр явуулж, томилолт болон зохион байгуулалтын зардлыг бодитойгоор бууруулахыг даалгалаа.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө