МУГТ Б.Сэр-Од "Бостоны марафон"-ы элит гараанд уралдана

МУГТ Б.Сэр-Од "Бостоны марафон"-ы элит гараанд уралдана

Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Б.Сэр-Од энэ дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-ын Бостон хотноо болох марафонд уралдах гэж байна.

Энэ жил 130 дахь удаагаа зохиогдох Бостон марафонд Б.Сэр-Од маань "элит гараа" гэгддэг дэлхийн шилдгүүд уралддаг "pro field" -д гүйнэ. Бостоны марафонд Монголын марафонч анх удаагаа "элит гараанд" уралдах гэж буй нь энэ. Энэ жилийн Бостон марафонд нийтдээ 137 орны 32 мянга 494 гүйгч оролцох бөгөөд эдний дунд АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси Клинтон, 1968 онд Бостоны марафонд түрүүлж байсан, эдүгээ 79 настай , сэтгүүлч Эмби Барфут , сансрын нисэгч Сунита Уильямс нарын олны танил хүмүүс байгаа аж.