Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит хүчит бөхийн барилдаан ням гарагт болно

Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит хүчит бөхийн барилдаан ням гарагт болно

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын 21 дэх аварга Гунаажавын Эрхэмбаяр аваргын нэрэмжит хүчит бөхийн барилдаан болно.

Тус барилдаан нь дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах бөгөөд түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх зургаан сая төгрөгийн бай, шагнал хүртэх аж. Г.Эрхэмбаяр нь 25 насандаа улсын начин цол, 2011 онд ес даван үзүүрлэж улсын арслан, 2013 оны улсын баяр наадамд ес даван түрүүлж Монгол Улсын аварга цолтон болж байсан юм. 

ВИДЕО: