Франц улс тавдугаар сарын 11-нээс эхлэн сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ

Франц улс тавдугаар сарын 11-нээс эхлэн сургуулийн үйл ажиллагааг эхлүүлнэ

Бүгд Найрамдах Франц Улс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сургуулиудын үйл ажиллагааг сэргээж эхлэх бөгөөд гэртээ суралцах боломжгүй сурагчид уламжлалт сургалтын хэлбэрт түрүүлж орох аж.

Хичээлийн жилийг амжилттай дуусгахад бид урьд өмнө  байгаагүй арга хэмжээг авах хэрэгтэй болно гэж Die Welt сонины ерөнхий редактор Ульф Поршардт бичжээ.

Тэрээр “Германы багш нарын холбооноос өгч буй зөвлөгөөг дагаж, хичээлийн хоцрогдолтой сурагчдыг улираах буруу. Цар тахлын эдийн засагт үзүүлэх үр дагавар хичнээн хүнд байхаас үл хамааран боловсрол эзэмших эрх бүрэн хэрэгжих ёстой. Иймд хөл хорионы дэглэмийг сулруулахад сургуулийн өмнөх болон дунд боловсролын салбарын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ.

Коронавируст цар тахлын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байна. Гэвч хүүхэд бүрт гэртээ компьютер эсхүл интернет ашиглах боломж байхгүй. Зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч зарим улс орнууд танхимын сургалтыг яаран сэргээх нь аюултай гэж сэрэмжлүүлж байна.