ЦЕГ: Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээнэ

ЦЕГ: Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг маргааш 06:00 цагт нээнэ

Өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн онцгой комисс, ЭМЯ, УОК-ын шуурхай штаб хуралдаад маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагаас Улаанбаатарын орох, гарах хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөн, Дархан-Уул аймгийн орох гарах хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргалаа. Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна" гэв.