Аваргын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно

Аваргын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр болно

Сагсан бөмбөгийн дээд лигийн "Хасын Хүлэгүүд", "Сэлэнгэ Бодонс" багуудын аваргын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр /2026.04.03/ 19.10 цагаас болно.

Хоёр багийн цувралын эхний тоглолт "Хасын Хүлэгүүд" баг 77:76 харьцаагаар "Сэлэнгэ Бодонс" багийг хожсон. Эхний тоглолт үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт шийдэгдсэн юм. Тус тоглолтод "Хасын Хүлэгүүд"-ээс Б.Барсболд 13 оноо, А.Азбаяр 19, Э.Түшиг 16 оноо авсан бол "Сэлэнгэ Бодонс"-оос Э.Дөлгөөн 16 оноо, 6 самбар, Жэй Скрабб 18, А.Ананд 11 оноо авсан билээ.