“Алтан цом”-ын долдугаар тойргийн сүүлийн хагасын барилдаан өнөөдөр болно

“Алтан цом”-ын долдугаар тойргийн сүүлийн хагасын барилдаан өнөөдөр болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх долдугаар тойргийн сүүлийн хагасын барилдаан өнөөдөр болно. 

Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй "Апу Скайтел” баг, Улсын аварга О.Хангай тэргүүтэй “Од групп" багтай барилдана. Харин Улсын дархан аварга тэргүүтэй Н.Батсуурь тэргүүтэй "Хамаг Монгол" баг Улсын заан Б.Серик тэргүүтэй "Хүлэгү" багтай  17.30 цагаас тус тус барилдана. Өнөөдрийн барилдаанаар тойргийн барилдаан өндөрлөж байгаа бөгөөд энэ сарын 11-ны өдөр “Алтан цом”-ын хагас шигшээ барилдаан эхэлнэ.