Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо (ММСУХ)-ны Тэргүүлэгчдийн шинэ оны анхдугаар хуралдаан энэ оны нэгдүгээр сарын 13-нд болж, уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулахаар болсон байдаг.
Тэгвэл ММСУХ-ны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулагдана. Тус уралдаан их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар ангиллаар зохион байгуулагдах бөгөөд улсын бүсийн зэрэглэлгүй зохион байгуулагдах аж.
