Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг ирэх даваа гарагт нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг ирэх даваа гарагт нээнэ

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг энэ сарын 22-нд хааж, засварлаж байгаа бөгөөд ирэх даваа гарагт уг замын нэг урсгалыг нээх ажээ. Тус замыг анх 1989 онд барьсан тус гүүрэнд 2010 онд засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засвар огт хийгээгүй аж.

Иймд “Гүүр, гүүрэн байгууламжийн  засварыг байнга хийх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засварлан шинэчилж байна. Төлөвлөгөөний дагуу энэ сарын 27-нд  06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээнэ. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлээс гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийж байгаа” гэдгийг Зам засварын ажлын явцын талаар  Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх хэллээ.