Богдхан ууланд их хэмжээний түймэр гарч байна

Богдхан ууланд их хэмжээний түймэр гарч байна

Яг одоо Богдхан ууланд их хэмжээний түймэр гарч, ОБЕГ-ын гал унтраах анги түймрийг унтраахаар ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч, 6 автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Богд хан-Уул”-ын “Жаргалантын-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг  16:45 цагт хүлээн авч  ОБЕГ-ын алба хаагчид 3 цаг 40 минут ажиллаж унтраасан хэрэг гарсан юм.