Сагсан бөмбөгийн дээд лигийн "Хасын Хүлэгүүд", "Сэлэнгэ Бодонс" багуудын аваргын цуврал өчигдөр /2026.04.01/ эхэллээ.
Хоёр багийн цувралын эхний тоглолт "Хасын Хүлэгүүд" баг 77:76 харьцаагаар "Сэлэнгэ Бодонс" багийг хожлоо. Эхний тоглолт үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт шийдэгдсэн бөгөөд "Хасын Хүлгүүд" баг 14 бөмбөг таслалт гүйцэтгэж хамгаалалт зонхилсон тоглолт боллоо. Тус тоглолтод "Хасын Хүлэгүүд"-ээс Б.Барсболд 13 оноо, А.Азбаяр 19, Э.Түшиг 16 оноо авсан бол "Сэлэнгэ Бодонс"-оос Э.Дөлгөөн 16 оноо, 6 самбар, Жэй Скрабб 18, А.Ананд 11 оноо авлаа.