"Алтан цом"-ын аваргын төлөөх барилдаан энэ сарын 19-нд болно

"Алтан цом"-ын аваргын төлөөх барилдаан энэ сарын 19-нд болно

"Монголын Үндэсний Бөхийн Холбоо"-ноос дөрөвдүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцууллаа. 

Дөрөвдүгээр сарын 03

  • Баасан гарагийн 17:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн сүүлийн хагас/,

Дөрөвдүгээр сарын 04

  • Бямба гарагийн 13:00 цагт Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 05

  • Ням гарагийн 13:00 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 11

  •  Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /хагас шигшээ барилдаан/

Дөрөвдүгээр сарын 12

  •  Ням гарагийн 13:00 цагт Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойд зориулсан, улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 17

  • Баасан гарагийн 11:00 цагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Дөрөвдүгээр сарын 18

  • Бямба гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /гутгаар байрын төлөөх барилдаан/

Дөрөвдүгээр 19

  • Ням гарагийн 14:30 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /тэргүүн байрын төлөөх барилдаан/

Дөрөвдүгээр сарын 24

  • Баасан гарагийн 13:00 цагт Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 барилдаан,

Дөрөвдүгээр сарын 25

  • Бямба гарагийн 13:00 цагт Төв аймгийн Баянчандмань сумын түүхт 90 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан,

Дөрөвдүгээр сарын 26

  • Ням гарагийн 11:00 цагт Аваргуудын нэрэмжит Улаанбаатар хотын МАН-ын хорооны 105 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан.