Үндэсний дээд лигийн аваргын төлөө "Хасын Хүлэгүүд" болон "Сэлэнгэ Бодонс" багууд шалгарсан билээ.
Тэгвэл тус хоёр багийн аваргын цуврал тоглолт өнөөдөр эхлэх гэж байна. "Хасын Хүлэгүүд" баг өмнөх шатанд "Хаан Шонхорууд багийг 4:1 харьцаагаар хожсон бол "Сэлэнгэ Бодонс" баг өмнөх шатанд "ШГ Эйпс" багийг 4:3 харьцаагаар буулган авсан билээ. Тус хоёр баг өнгөрсөн улиралд хагас шигшээ шатанд таарч, “Хасын Хүлэгүүд” баг хожиж аваргын төлөө шалгарч байсан юм. “Хасын Хүлэгүүд” багийн хувьд 2024, 2025 онд дараалан аварга болж байжээ.
