“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн 2026 оны дөрөвдүгээр сарын 1-5-нд Сингапур улсад зохион байгуулагдана.
Монгол Улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр Сингапурыг зорилоо. Азийн шилдэг багууд чуулах тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаараа тэргүүлж, эмэгтэй баг БНХАУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэн оролцож байна. Монголын эрэгтэй шигшээ багт Э.Сугар-Очир, Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар нар багтжээ. Харин эмэгтэй шигшээ багт МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Э.Нарангоо нар эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болжээ. Тус ААШТ нь дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд үргэлжлэх бөгөөд Монголын эрэгтэй шигшээ баг одоогийн байдлаар “А” хэсэгт Тайваньтай багтсан байна. Урьдчилсан шатнаас эрхээ авсан нэг баг хэсэгт нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн баг “В” хэсэгт Шинэ Зеландтай багтсан бөгөөд мөн урьдчилсан шатнаас нэг баг нэмэгдэх юм.