Хавайн аялал жуулчлалын газраас жуулчдыг явуулахын тулд мөнгө төлнө

Хавайн аялал жуулчлалын газраас жуулчдыг явуулахын тулд мөнгө төлнө

Жуулчдыг хүрэлцэн ирэхийг уриалдаг байсан АНУ-ын Хавай муж одоо тэднийг явахыг уриалах болсон байна.

Хавайн аялал жуулчлалын газар 14 хоног тусгаарлалтад орохоос татгалзсан жуулчдыг буцаах нэг хүний зардлыг 25 мянган доллараар тооцжээ. 

Энэ талаар жуулчдад туслалцаа үзүүлдэг ашгийн бус Алоха нийгэмлэг хэвлэлд " Коронавирусын хямралын үед гадаадын жуулчдыг аль болох хурдан буцаах нь манай улсын хууль сахиулах болоод онцгой байдлын арга хэмжээний үр дүнг сайжрууна" гэж мэдэгджээ. 

Хавайн муж улсын ерөнхий прокурор Кларе Коннорс хэлэхдээ "Эдгээр буцах аялалд зарцуулах мөнгө нь Хавайн аюулгүй байдлыг хангах зорилгоо биелүүлэхэд туслах болно" гэжээ.

Онцгой байдал зарласанаас  хойш 19 хүн нутаг буцжээ.

Хавайн Засаг дарга Дэвид Иге 4-р сарын 1-ний өдөр гадаадаас ирсэн зочид ба арал хоорондын аялагчдад зайлшгүй хоёр долоо хоногийн хорио цээр тогтоосон байна. Түүнээс хойш албаны хүмүүс жуулчдыг тус муж руу аялахгүй байхыг уриалж байна.

Эх сурвалж: CNN