Үндэсний дээд лигийн аваргын төлөөх тоглолт лхагва гарагт эхэлнэ

Үндэсний дээд лигийн аваргын төлөөх тоглолт лхагва гарагт эхэлнэ

“Сэлэнгэ Бодонс” болон “ШГ Эйпс” багуудын цувралын долоо дох тоглолт өчигдөр болж “Сэлэнгэ Бодонс” 99:86 харьцаагаар хожиж аваргын төлөө шалгаран үлдлээ.

Үндэсний дээд лигийн финалд “Хасын Хүлэгүүд” болон “Сэлэнгэ бодонс” багууд шалгарсан. Хоёр багийн финалын цуврал тоглолт лхагва гарагт эхэлэх аж. Тус хоёр баг өнгөрсөн улиралд хагас шигшээ шатанд таарч, “Хасын Хүлэгүүд” баг хожиж аваргын төлөө шалгарч байсан юм. “Хасын Хүлэгүүд” багийн хувьд 2024, 2025 онд дараалан аварга болж байжээ.