Н.Нандинхүсэл нь 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, 18 насандаа хамгийн залуу Гавьяат тамирчин болж байсан юм.
Тэрээр “Үндэсний дээд лиг”-ийн хоёр удаагийн аварга бөгөөд өмнө жил АНУ-ын “Florida Tech Panthers” багт тоглож эхэлсэн билээ. “Florida Tech Panthers” багт тоглох хугацаандаа WNCAA-ийн дээд ангилал болох Division I-д тоглох урилга хүлээн авчээ. Ийнхүү “WNCAA Division I” лигийн урилга хүлээн авсан анхны монгол эмэгтэй тамирчин болж юм. Түүний зорилго нь эмэгтэйчүүд сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй лиг болох “WNBA”-д ороход нэг алхам урагшиллаа.