Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийнэ.
Манай улсын хувьд өмнө нь хоёр удаа Азийн аваргын тэмцээнийг зохион байгуулж байсан. Харин энэ удаад эрэгтэй, эмэгтэй ангиллыг хамтад нь зохион байгуулж байгаа анхны тохиолдол юм. Энэ жилийн Азийн аваргад эрэгтэй тамирчид 47-50кг, 55кг 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг, 85кг, 90кг, +90кг-ын жинд өрсөлдөнө. Эмэгтэй тамирчдын хувьд 45-48кг, 51кг, 54кг, 57кг, 60кг, 65кг, 70кг, 75кг, 80кг, +80кг-ын жинд өрсөлдөж аваргуудаа тодруулна.