Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа "Алтан цом"-ын төлөөх зургаадугаар тойргийн сүүлийн барилдаан өчигдөр /2026.03.28/ Монгол бөхийн өргөөнд болсон.
Зургаан тойргийн барилдааны нийлбэр дүнгээр Улсын арслан Э.Батмагнай тэргүүтэй "М-Си-Эс Энержи" баг таван хожил, нэг хожигдолтойгоор хүснэгтийг тэргүүлж байна. Тэд зургаан тойргийн барилдаанаас нийт 87 даваа авчээ. Харин өчигдөр зургаадугаар тойргийн сүүлийн барилдаанаа хийсэн Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй "Апу Скайтел" дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хүснэгтийн хоёрт бичигдэж байна. Тэд зургаан тойргийн барилдаанаас 94 даваа авсан.
Улсын аварга О.Хангай тэргүүтэй "Од групп" баг дөрвөн хожил, хоёр хожигдолтойгоор хүснэгтийн гуравт бичигдэж байна. Тэд зургаан тойргийн барилдаанаас 92 даваа аваад байна.
Тэгвэл тус Дархан аварга Н.Батсуурь "Хүлэгү" багтай барилдахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр энэ талаар "Алтан цом үнэхээр сонирхолгүй болгоод байна.Үзэгчдийг бусад багуудыг ч гэсэн доромжилж байна. Хүлэгү Багтай Би барилдахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэе" хэмээн цахим сүлжээгээрээ дамжуулан мэдэгдлээ.