Боксын насанд хүрэгчдийн “Улаанбаатар- 2026” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болох гэж байна.
Тус Ази тивийн аварга шалгарулах тэмцээн 2026 оны гуравдугаар сарын 30 –наас, дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд “Аса Арена” болох юм. “Улаанбаатар-2026” боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй ес, эмэгтэй зургаан тамирчин өрсөлдөнө. Ойрх Дорнодын дайны улмаас энэ удаагийн Ази тивийн аваргад Арабын орнууд оролцох боломжгүй болжээ. Одоогоор 25 орны 250 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгөөд байна.
Эрэгтэй тамирчид:
50 кг — А.Баттулга
55 кг — Х.Билгүүнсайхан
60 кг — Б.Буяндалай
65 кг — Т.Энхтөр
70 кг — О.Бямба-эрдэнэ
75 кг — Г.Далай
85 кг — Д.Бариахаан
90 кг — Г.Энхсанаа
+90 кг — Х.Бекнур
Эмэгтэй тамирчид:
48 кг — Э.Намуундарь
51 кг — Б.Мөнгөнсаран
54 кг — М.Энхжаргал
57 кг — Т.Номин-эрдэнэ
60 кг — М.Намуун
65 кг — М.Цэцэгдарь.