BLAST Open Rotterdam 2026 тэмцээний шигшээ шатны тоглолтууд боллоо.
Шигшээ шат "The Mongolz", "Aurora" багийн тоглолтоор эхэлж 2-0 харьцаатайгаар "Aurora" ялалт байгуулж хагас шигшээд шалгарав. Харин "The Mongolz" ялагдал хүлээснээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.
"Aurora" эхний зам дээр 13:6, хоёр дахь зам дээр 13:9 харьцаатайгаар хожил байгууллаа. "Aurora" хагас шигшээд "Vitality" багтай тоглоно. Тэмцээний A, B хэсгийг тэргүүлсэн "Vitality", "NAVI" багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байгаа. "PARIVISION", "Team Falcons" багуудын хожсон нь "NAVI"-тай хагас шигшээд өрсөлдөнө.