“The MongolZ” өнөөдөр “Aurora Gaming”-тай 22.00 цагаас тоглоно

“The MongolZ” өнөөдөр “Aurora Gaming”-тай 22.00 цагаас тоглоно

Дэлхийн цахим спортын “Counter strike 2” тоглоомын шилдэг багуудыг нэг дор цуглуулсан “BLAST Open Rotterdam 2026” тэмцээнд Монголын “The MongolZ” баг өрсөлдөж, шигшээ шатанд өрсөлдөхөөр болсон.

Тэгвэл “The MongolZ” өнөөдөр “Aurora Gaming”-тай шигшээ шатны шийдвэрлэх тоглолтоо өнөөдөр 22.00 цагт хийнэ. “The MongolZ” баг хэсгийн тоглолтуудаа Копенхаген хотод хийж, “В” хэсгээс гурван хожил, нэг хожигдолтойгоор дараагийн шатанд шалгарсан юм. Тус хоёр баг “ESL Pro League Season 23” тэмцээнд учраа таарахад Монголын баг 2:0-ээр илүүрхэж байсан. Харин энэ тоглолтын ялагчийг дараагийн шатанд “Team Vitality” баг хүлээж байгаа юм.