Зөвшөөрөлгүй ууланд гарсан 3900 иргэнд гал түймрийн зөвлөмж өгч буулгажээ

Зөвшөөрөлгүй ууланд гарсан 3900 иргэнд гал түймрийн зөвлөмж өгч буулгажээ

Нийслэлийн ногоон бүсэд нийт 1,200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж байгаа. Хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэлснээр өнжмөл өвсний түймэр гарах нь багасчээ.

Тухайлбал, Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3,900 орчим иргэдэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч буулгасан байна. Хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлснээр өнжмөл өвсний гал түймэр болон ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн энэ үеэс 32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Хөдөлгөөнт эргүүлүүд ирэх зургаадугаар сарын 10-н хүртэл ажиллана.