Нийслэлийн дөрвөн дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Нийслэлийн дөрвөн дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Өнөөдөр /2026.03.27/ Баянгол, Сүхбаатар, Чингилтэй, Налайх дүүрэгт болон Төв аймагт цахилгаан хязгаарлана.

Цахилгаан хязгаарлалт байршлаас хамааран 09:00–18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон хувийн байгууллага, үйлдвэр үйлчилгээний газруудыг хамарна. Тухайлбал, хотын төвийн бүс болох их, дээд сургуулиуд, эмнэлгүүд, худалдаа үйлчилгээний төвүүд, мөн гэр хороолол,  үйлдвэрийн бүсийн зарим хэсэгт цахилгаан хязгаарлалт хийгдэхээр байна. Мөн Налайх дүүргийн хэд хэдэн байршил, Аргалант сумын хэмжээнд бүхэлд нь тодорхой цагуудад цахилгаан тасрах хуваарьтай байна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд цахилгаан хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангаж, шаардлагатай бэлтгэлээ хангахыг анхаарууллаа.