"Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө

"Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө

БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа аралд Азийн элсний VI наадам дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ наадамд 14 спортын 15 төрөлд зохион байгуулагдана.  

Монгол Улсаа төлөөлж найман спортын төрөлд 55 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. “Саньяа 2026” Азийн Элсний наадмын сагсан бөмбөг 3X3 төрөлд эрэгтэй баг дөрвөн тамирчин, эмэгтэй баг дөрвөн тамирчин, хөнгөн атлетикийн төрөлд хоёр тамирчин, элсний гандболын төрөлд эмэгтэй баг 10 тамирчин, эрэгтэй баг долоон тамирчин, триатлон төрөлд хоёр тамирчин, жюү жицү төрөлд 12 тамирчин, текбол төрөлд хоёр тамирчин, элсний волейболын төрөлд эмэгтэй баг дөрвөн тамирчин, эрэгтэй баг дөрвөн тамирчин, элсний бөхийн төрөлд  дөрвөн тамирчин тус тус өрсөлдөнө.