Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртлээ

Туркийн Анталия хотноо зохион байгуулагдаж буй "13 дахь удаагийн Турк опен 2026" тэмцээн өчигдөр /2026.03.25/ нээлтээ хийсэн.

Туркийн таеквондогийн холбооноос зохион байгуулж байгаа тус тэмцээнд паратаеквондогийн төрөлд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, МУГТ Г.Болор-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртжээ. Энэхүү тэмцээн таеквондогийн үндсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж энэ сарын 31-нд дуусна. Энэ удаагийн тэмцээнд 67 орны 3278 тамирчин оролцож байгаа юм.