Сүхбаатар дүүрэгт нийтийн эзэмшлүүдийн газрыг чөлөөлж эхэллээ

Сүхбаатар дүүрэгт нийтийн эзэмшлүүдийн газрыг чөлөөлж эхэллээ

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчил арилгахаар тусгагдсан байршлуудад газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газрын ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/513 дугаар захирамж гарсан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд өнөөдөр СБД-ийн 7 дугаар хороо 10 дугаар байрны урд талд нийтийн эзэмшилд баригдсан блокон хашаа, тоосгон гараашийг буулгахаар ажиллаж байна.