Уулын спортын олон улсын хэмжээний мастер, бэлтгэл хурандаа МУГТ Б.Цэвээндаш 2026 оны хоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар-Бээжин-Тяньжин маршрутаар гүйлтээ эхлүүлсэн билээ.
Тэрбээр 34 өдрийн бүтэн марафоноор нийт 1418 км замыг туулж БНХАУ-ын Тяньжин хотод гүйлтээ өндөрлүүлж эх орондоо ирлээ. Монголын нутгаар Замын-Үүд хүртэл 661 км, Эрээнээс Бээжин хот хүртэл 757 км замыг гүйж дуусгасан аж. Түүний гүйлтийн сүүлийн өдөр БНХАУ-ын талаас “Дэлхийн эрүүл мэндийн элч” гэдэг хүндтэй шагналыг олгожээ. Мөн тус улсын “Эдийн Засаг, Статистикийн Судалгааны Хүрээлэн”-гээс "Нэг бүс - Нэг зам, хайр ба сайн үйлсийн элч"-ээр шагнажээ.