"FIBA 3x3 Asia Cup" буюу Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Сингапур улсад зохион байгуулагдахаар болсон. Энэхүү тэмцээнд оролцох Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчдын нэрсийг зарлалаа.
Тэгвэл Монголын эрэгтэй шигшээ багт Э.Сугар-Очир, Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар нар багтжээ. Харин эмэгтэй шигшээ багт МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Э.Нарангоо нар эх орноо төлөөлөн өрсөлдөхөөр болжээ. Тус ААШТ нь дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд үргэлжлэх бөгөөд Монголын эрэгтэй шигшээ баг одоогийн байдлаар “А” хэсэгт Тайваньтай багтсан байна. Урьдчилсан шатнаас эрхээ авсан нэг баг хэсэгт нэмэгдэнэ. Эмэгтэйчүүдийн баг “В” хэсэгт Шинэ Зеландтай багтсан бөгөөд мөн урьдчилсан шатнаас нэг баг нэмэгдэх юм.