Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Нью-Йорк хотын “Ла Гуардиа” олон улсын нисэх буудлын хөөрөх зурваст ноцтой мөргөлдөөн гарч, хоёр нисгэгч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ.
Амиа алдсан нисгэгчдийг албаныхан “Нисгэгчийн карьераа эхлүүлээд удаагүй байсан залуу мэргэжилтнүүд” хэмээн тодорхойлсон байна. Урьдчилсан мэдээллээр, нисэх буудлын зурвас дээр хоёр нисэх онгоц хоорондоо мөргөлдсөнөөс осол гарсан бөгөөд холбогдох байгууллагууд ослын шалтгаан, нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж эхэлжээ. Мөн ослын улмаас нисэх буудлын үйл ажиллагаанд багагүй саатал үүсэж, зарим нислэгүүд хойшлогдсон талаар холбогдох албаныхан мэдээлсэн байна.
Эх сурвалж: CBS NEWS