ОХУ аммонийн нитрат буюу азотын төрлийн бордооны экспортыг дөрөвдүгээр сарын 21 хүртэл нэг сарын хугацаанд түр зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Тус улсын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр хаврын тариалалтын ажил эхэлж буйтай холбоотойгоор дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах зорилгоор ийм арга хэмжээ авчээ. Ингэхдээ аммонийн нитратын экспортод өмнө нь олгосон лицензүүдийг зогсоож, шинээр зөвшөөрөл олгох ажлыг зогсоосон байна. Харин төрийн гэрээтэй нийлүүлэлтийг хязгаарлалтаас чөлөөлөх аж.
ОХУ нь дэлхийн аммонийн нитратын үйлдвэрлэлийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гол нийлүүлэгч орнуудын нэг юм. Тиймээс тус улсын экспортын энэхүү хязгаарлалт нь дэлхийн зах зээл дэх бордооны нийлүүлэлтэд нөлөөлж, үнэ өсөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Мөн энэ жил дэлхийн зах зээлд бордооны нийлүүлэлт аль хэдийн хомсдож эхэлсэн бөгөөд аммонийн нитратын түүхий эд болох аммиакийн тээвэрлэлтийн гол зангилаа болох Ормузын хоолойн нөхцөл байдал үүнд нөлөөлж буйг онцолжээ. Аммонийн нитратыг тариалалтын улирлын эхэнд өргөн ашигладаг төдийгүй зарим төрлийн тэсрэх бодис үйлдвэрлэхэд ч хэрэглэдэг байна.
Эх сурвалж: Reuters