Б.Ууганбаяр: Дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжиж байгаа хүмүүс, маргааш нь БНСУ-д байгаа хүмүүсийг татах нислэг хийнэ

Б.Ууганбаяр: Дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжиж байгаа хүмүүс, маргааш нь БНСУ-д байгаа хүмүүсийг татах нислэг хийнэ

Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Гадаадаас иргэдээ татах ажиллагаатай холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс их хэмжээний өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллаж байна. Өргөдлийг зөвхөн Шуурхай штабад ирүүлнэ үү. Үүнд Шуурхай штаб болон Консулын газарт хамтран дүн шинжилгээ хийж байгаа.

Өөр газарт хаяглан хүргүүлэх, албан газрын үүдэнд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дээр ирсэн монгол, гадаад бүх жолоочоос шинжилгээ авахаар болсон. Шинжилгээний хариу СӨРӨГ гарвал Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдүүлнэ. Харин хариу ЭЕРЭГ гарсан тохиолдолд Сэлэнгэ аймагт тусгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авна" гэв.