Ховдод гарсан түймрийг унтраах ажиллагааны үеэр сумын мэргэжлийн ангийн нэг алба хаагч амиа алджээ

Ховдод гарсан түймрийг унтраах ажиллагааны үеэр сумын мэргэжлийн ангийн нэг алба хаагч амиа алджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт ой, хээрийн гурван түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн билээ. Улмаар Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сүхбаатар, Ховд аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна.

Тодруулбал, Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн “Дэнж” гэх газар буюу Дөргөн нуурын аралд хулс шатаж байна гэсэн дуудлага 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид, Дөргөн болон Чандмань сумын мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид болон орон нутгийн иргэдээс бүрдсэн нийт 95 хүн, 15 автомашинтайгаар ажиллаж байна. Харамсалтай нь түймрийг унтраах ажиллагааны үеэр сумын мэргэжлийн ангийн нэг алба хаагч амиа алдсан байна.