Хан-Уул дүүргийн 19 хороо “АПУ” ХХК-ийн сүүний үйлдвэрийн дээврээс гал гарч байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ.
Тус дуудлагын дагуу ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна. Тус галын улмаас үүссэн хохирол, галын шалтгаан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
ВИДЕО: