ВИДЕО: Air Canada компанийн онгоц осолдож, хоёр нисгэгч амиа алдан, 40 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ

ВИДЕО: Air Canada компанийн онгоц осолдож, хоёр нисгэгч амиа алдан, 40 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ

АНУ-ын LaGuardia AirportAir Canada компанийн онгоц осолдож, хоёр нисгэгч амиа алдаж, олон хүн гэмтсэн ноцтой осол гарлаа. 

Уг осол 2026 оны гуравдугаар сарын 22-ны өдөр онгоц буух үедээ нисэх буудлын талбайд ажиллаж байсан тусгай зориулалтын автомашинтай мөргөлдсөнөөс үүдсэн байна. Албан ёсны мэдээллээр, онгоцны ахмад болон туслах нисгэгч газар дээрээ амиа алдсан бөгөөд зорчигчид болон багийн гишүүдээс 40 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ.  

Ослын улмаас LaGuardia Airport-ийн үйл ажиллагаа түр хугацаанд доголдож, олон нислэг цуцлагдаад байна.  Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Урьдчилсан байдлаар онгоц буух үеийн зохицуулалт, газрын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шалгаж байгаа аж.

ВИДЕО: