Нийслэлийн дөрвөн дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Нийслэлийн дөрвөн дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Цахилгаан шугам, тоноглолд хийх төлөвлөгөөт засвар, үйлчилгээ жил бүрийн гуравдугаар сараас эхэлдэг. Энэ хугацаанд тодорхой хуваарийн дагуу зарим байршлуудад цахилгаан хязгаарлах арга хэмжээ авдаг.

Хуваарийн дагуу өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 24-ний Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлах юм байна.