Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын хагас шигшээ тоглолтууд үргэлжилж байна.
“Сэлэнгэ Бодонс” баг “ШГ Апес” багтай цувралын тав дахь тоглолт өнөөдөр 19.10 цагаас “М Банк Арена”-д эхэлнэ. Тус хоёр багийн цуврал адил хоёр хожилтой үргэлжилж байгаа бөгөөд тав дах тоглолтод хожсон баг цувралд ялах магадлал өндөр болдог билээ.
Харин хагас шигшээ шатны нөгөө учраа болох "Хасын Хүлэгүүд", "Хаан Шонхорууд" багуудын цувралын гурав дахь тоглолт өчигдөр болсон. Тус тоглолтод “Хаан Шонхорууд” 21 онооноос эргэн ирж 86:83 харьцаатайгаар цувралын анхны хожлоо авлаа.