Үндэсний аудитын газар “Туулын хурдны зам” төсөлд аудит хийх шинжээчдийг урьжээ

Үндэсний аудитын газар “Туулын хурдны зам” төсөлд аудит хийх шинжээчдийг урьжээ

Үндэсний аудитын газар “Туулын хурдны зам” мега төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв, төлөвлөлтийн баримт бичгүүд Монгол Улсын хууль тогтоомж, норм дүрэм, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгаж, дүгнэлт гаргахаар ажиллаж байгаа билээ. 

Тэгвэл тус байгууллагаас авто замын инженер, төсөвчин, гүүрийн инженер зэрэг мэргэжлийн шинжээчдийг шалгалтын ажилд оролцуулахаар саналаа ирүүлэхийг урьжээ. Үндэсний аудитын газар “Туулын хурдны зам” мега төсөлд хийсэн шалгалтын дүгнэлтээ ирэх сард олон нийтэд танилцуулах юм.