“BLAST Open Spring 2026” тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө.
“BLAST Open Spring 2026” тэмцээний “Lower Bracket” хэсэгт өрсөлдөж байгаа "The Mongolz", "Team Spirit" багийг 2:0 харьцаатайгаар буулган авч плей-офф шатанд шалгарлаа. Тус тоглолтод “Mzinho” 1.85 рейтинг үзүүлж бүх тоглогчдыг тэргүүлэв. Түүний хувьд "Team Spirit" багийн эсрэг “48 kill” хийлээ.
“The MongolZ” баг плей-офф шатанд "Aurora" багийн эсрэг тоглохоор болж байна. "Aurora" багтай энэ гуравдугаар сард “ESL Pro League 23” тэмцээний хэсгийн тоглолтод таарч 2:0 харьцаатайгаар "The Mongolz" ялалт байгуулсан юм.